Э Р Э Н С У Д А Л Г А А

Ерөнхийлөгчийн тамгын газар, зөвлөхүүд

Тэдний намтрын ил далд, онцлох баримтууд

Дэлгэрэнгүй


Э Р Э Н С У Д А Л Г А А

Улаанбаатарын ДАРГА нар

Тэд хэн болох, ажил үүргээ хэр биелүүлж байна вэ? Ил далд, онцлох баримтууд

Дэлгэрэнгүй



Тэдний томилгоо, ажил алба, хэрэг явдал

2021.08.06. Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томилогдлоо.

2021.07.07. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Гаваасүрэнгийн Азжаргалыг томилсон байна

2021.07.05. Сүрэнжавын Лүндэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр, Тогтмолын Мөнхсайхан Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр, Цэрэндоржийн Пүрэвхүү Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр, Оргойн Буяннэмэх Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр тус тус томилогджээ.

2021.06.30. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг томилжээ

2021.06.28. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын тушаалаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын даргаар С.Янжинсүрэн, Бодлого хэрэгжилтийн газрын даргаар Г.Амартүвшин, Хуулийн бодлогын газрын даргаар О.Машбат нарыг томилсон байна.

2021.06.28.  Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн захирамжаар Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр Алтангэрэлийн Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Батсуурийн Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Эрдэнэцогтын Одбаяр, Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Дуламын Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Чоймаагийн Лодойравсал нарыг томиллоо.   

Бүх мэдээ, баримт, ишлэлүүд



Э Р Э Н С У Д А Л Г А А

Үнэт цаасны компаниуд: Хэн эзэмшдэг вэ?

O