Тогоо Цэвэгсүрэнгийн

2021 оны 8-р сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх


Албан ёсны намтар

2021 оны 8-р сар

Дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо нь 1972 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуулийг, 1976 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийг, 1983 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийг Цэргийн дээд мэргэжилтэй улс төрийн ажилтан, Их, дээд сургуулийн нийгмийн ухааны багш мэргэжлээр тус тус төгссөн. 1998 онд Улсын Багшийн их сургуулийн Боловсролын хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан.

1983 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн орос хэлний орчуулагчийн дамжаа, 1991 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтэд Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр, 1999 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн дээд курс, 1999 онд Нидерландын Хаант Улсад Удирдлагын дээд курс, 2002 онд АНУ-д Батлан хамгаалахын нөөцийн удирдлагын курс, 2002 онд АНУ-д Харвардын их сургуулийн Үндэсний болон олон улсын аюулгүй байдлын курс, 2002 онд АНУ-д Англи хэлний институт, 2002, 2004 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн үндсэн болон ахисан түвшний дамжаа, 2010 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн Терроризмын эсрэг дамжаанд тус  тус суралцаж, мэргэжил дээшлүүлсэн. Батлан хамгаалахын их сургуулийн профессор, “Хүндэт доктор”.

  • 1976-1977 онд Монголын Ардын армийн 196 дугаар ангид Салбарын захирагчийн улс төрийн орлогч,
  • 1977-1979 онд Монголын Ардын армийн 150 дугаар ангид Салбарын захирагчийн улс төрийн орлогч,
  • 1983-1985 онд Монголын Ардын армийн 149 дүгээр ангид Захирагчийн улс төрийн орлогч,
  • 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн хэлтсийн орлогч дарга,
  • 1989-1990 онд Монголын Ардын армийн 256 дугаар нэгтгэлийн Улс төрийн хэлтсийн дарга,
  • 1990-1991 онд Монголын Ардын армийн Улс төрийн газарт Ахлах зохион байгуулагч, даргын туслах,
  • 1991-1996 онд Цэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал,
  • 1996-1997 онд Батлан хамгаалах яамны Стратегийн судалгааны хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан,
  • 1997-1999 онд Женко коллежид Дэд захирал,
  • 1999-2000 онд Оюуны өргөө коллежид Захирал,
  • 2000-2002 онд Батлан хамгаалахын Дэд сайд,
  • 2002-2009 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга,
  • 2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2012-2014 онд АНУ-ын Зэвсэгт хүчний Төвийн командлалд Үндэсний ахлах төлөөлөгч,
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

Эх сурвалж: president.mn