Хэрлэн Хишигжаргалын

2021 оны 11-р сараас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга


2017 оны 2-р сараас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга


2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Б.Баатарцогтыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж Х.Хэрлэнг томилжээ.


Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн.

1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ЕБД сургууль, 1985-1991 онд Политехникийн дээд сургууль, 1999-2001 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан.

1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч, 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга, 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга, 2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал, 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга, 2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал 2016-2017 онл ”Монголын төмөр зам” ТӨХК”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж буй юм


АМГТГ-ЫН ДАРГА ХИШИГЖАРГАЛЫН ХЭРЛЭНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн.

Эзэмшсэн боловсрол:

1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр

1999-2001 онд МУИС-ийн ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч

1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал

2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга

2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга

2008-2010 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга

2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

2016-2017 оны “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 334 дүгээр тогтоолоор Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Эх сурвалж: https://www.mrpam.gov.mn/article/5/


Х.Хэрлэнгийн хөрөнгө орлогын мэдүүлэг

Х.Хэрлэн 2017 оноос АТГ-т ХОМ өгч эхэлсэн байна.

Тус онд түүний жилийн орлого 115 сая 375.11 мянга байсан ба 5 орон сууц, 1 үйлчилгээний байртай байжээ. Харин сүүлд гаргасан мэдүүлгээр түүний жилийн орлого 1 тэрбум, 401 сая 807 мянга болж өсч, банк санхүүгийн байгууллага дахь хадгаламж нь мөн 1 тэрбум 182 сая 894 мянган төгрөг байна (2017 онд хадгаламжгүй байсан).

Х.Хэрлэн 2008-2010, 2012-2016 онд “Эйч Ти Эм” ХХК (РД:5101832)-ийн захирлаар ажиллаж байсан намтартай. Тус компани нь 2006 оны 12 дугаар сарын 11-нд байгуулагдсан 1 хувьцаа эзэмшигч нь Хишигжаргалын Хэрлэн өөрөө ба гүйцэтгэх захирал нь түүний хүү Хэрлэн овогтой Тэнгис байна. Компанийн үйл ажиллагааны чиглэл, гадаад худалдаа ба Улаанбаатар, Сүхбаатар, 6-р хороо, залуучуудын өргөн чөлөө, 24а, 6 тоот хаягт байрладаг. Мөн түүний ХОМ-д “Германцонх” ХХК (РД: 5761077) дурдагдсан, компанийн 50 хувийг Х.Хэрлэн эзэмшдэг бол нөгөө 50 хувийг түүний хүү Х.Тэнгис эзэмшдэг байна. 2020 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс Дэрийлаа Мэндсайхан гүйцэтгэх захирлаар томилогджээ.